Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам 42 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын эхний шатны шалгаруулалт 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд, сүүлийн шатны шалгаруулалт 26-нд болох юм. 

Энэхүү наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хэн бүхэн 2024 онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 20.00 цагаас өмнө МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар илгээх эсвэл Монголын Зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж илгээх юм. 

“Болор цом 42” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна.

Наадамд оролцох бүртгэлийн хураамж 20 мянган төгрөгийг МЗЭ-ийн ХААН банк 5427178096, Төрийн банк 100000138682 тоот дансанд нэр, утасны дугаараа бичин тушааж, баримтыг хавсаргана.

“Болор цом-42” яруу найргийн наадмын эхний шатны дүнг 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд зарлах ба цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын Төв Өргөөнд болно.

Наадмын талаар асууж тодруулах зүйл байвал МЗЭ-ийн пэйж хуудас, Гүйцэтгэх захирлын Ажлын албаны 11-327964, 9915-7788 утсаар харилцана уу.

Эх сурвалж: МЗЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу