2024 оны 10-р сарын 21-ний 20 цагаас 10-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

2024 оны 10-р сарын 23-наас 2024 оны 10-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд баруунаас 6-11 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -15…-20 градус, өдөртөө 0…-5 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу