Бизнесийн хүн ашиг олох нь л чухал болохоос эх орноо бодох нь тийм ч чухал биш. “Голомт”-ын Д.Баясгалан хувийн бизнесээ төрд шахах, төрийн өнгөтэй мөнгөтэй бүх ажилд гар дүрээд сурчихсан хүн гэдгийг маш олон хүн ярилцдаг. Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад төмөр замын төслүүдэд шургалсан тэрбээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг Төв аймгийн Баянжаргалан суманд барьж эхлээд санхүүжилт доголдсоны улмаас Х.Нямбаатар даргын үед Нийслэлд шахсан юм.

Нийслэлийн эрчим хүчний хомсдол дээр тулгуурлан Д.Баясгалан тоглолт хийж хөрөнгө оруулалт нь зогсоод байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцдаа нийслэлийн бондын 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсанаар 150 мВт хүчин чадалтай станц ашиглалтад орсон. Ингэж л тэр төрийн том мөнгө хаана явна тэнд элээ шиг эргэлдээд сурчихсан хүн. Эрх мэдэлтнүүдийн элэг дэлүүнд ургацаг шиг наалдаад салахаа больчихдог талаар бизнесийнхэн ярьдаг нь оргүй зүйл ч биш.

Тэгвэл сүүлийн үед хачин сонин зүйл чих дэлсэх болсон нь нийслэлчүүдийн олон жилийн мөрөөдөл, дарга болгоны амны уншлага, амлалт болж ирсэн метроны төслийг гацаахаар улайрч эхэлсэн гэх мэдээлэл юм. Хотын дарга Х.Нямбаатар метро барих менежментийн компанитай гэрээнд гарын үсэг зурж, 2025 онд метро барих ажил эхэлнэ гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл сүүлийн үед “Голомт”-ын Д.Баясгалангийн шахалтаар метроны ажил зогсож магадгүй болоод байгаа юм.

Учир нь метроны ажил Д.Баясгаланд ашигтай биш тул тарамбайны төслийг эхлүүлэх ёстой хэмээн ил далд уулзалт хийх болсон байна. Тарамбай судалгааны багийнхан нь удахгүй гадаадыг зорих гэж байгаа гэх яриа бий.

Баян хүн гурван төрд нүүртэй гэдгийн тод жишээ Д.Баясгалан. Нийслэлчүүдийн мөрөөдөл болсон метроны ажил зогсож, Д.Баясгалангийн мөрөөдөл болсон тарамбайн төсөл эхлэхэд ойрхон байж магадгүй байна.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу