Цахим орчинд 15-18 насны охид, хөвгүүд нэг иргэнийг бүлэглэн зодож буй бичлэг нийтлэгдсэн. Тодруулбал, уг үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хороололд  2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед болсон байна. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол мэдээллийг ирүүлснийг бүртгэж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэсэн юм. 

 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу