Өнгөрсөн шөнө 01:41 цагт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан байна.

Уг гал түймэрт С /49 настай,эрэгтэй/ өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу