Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замыг өчигдрөөс хааж, засварлаж эхэлсэн билээ.

Долоо хоног үргэлжлэх энэ ажлын улмаас Сонгинохайрхан дүүргийн Номин агуулах төвөөс хот хоорондын тээвэрлэлт хийж байсан автобуснууд өнөөдрөөс Драгон авто зогсоолоос үйлчилж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд чиглэлийн автобуснууд энэ сарын 28-ныг дуустал “Драгон авто зогсоолоос тээвэрлэлт гүйцэтгэх түр зохицуулалт хийсэн байна. Улмаар энэ сарын 29-нөөс буцаад “Номин” агуулах төвөөс зорчигчдод үйлчилж эхлэх ажээ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу