Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн бүртгэлийн мэдээний сан дахь эмийн олгох нөхцөлийн мэдээлэлд үнэлгээ хийж, үнэлгээний дүнг Хүний эмийн зөвлөл аравдугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцжээ.

Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу:

  1. Лайсмэд мэдээний сан дахь бүртгэлийн дугаар, олгох нөхцөл, хэрэглэх заавар зэрэг мэдээллийн зөрүүтэй байгаа 61 байгууллагын 172 нэрийн эмийн талаарх нэмэлт тодруулга мэдээллийг эм бүртгүүлэгч байгууллагуудаас аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллаж байна. Тодруулга мэдээлэлд үндэслэн зөрүүний асуудлыг тухай бүр шийдвэрлэхээр ажиллаж байна.
  2. Лайсмэд мэдээний сан дахь олгох нөхцөлтэй холбоотой техник алдааны засварыг хийж байна.Тухайлбал: F20020626MO00941 бүртгэлийн дугаартай Ибупрофен-Денк 400мг жоргүй олгох шахмал эмийн олгох нөхцлийг бүртгүүлэгч байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр жортой болгон илгээж, баталгаажуулсан алдааг засварлалаа.

Иймд тус эмийг өчигдрөөс буюу аравдугаар сарын 21-ний өдрөөс бүх эмийн сангаас жоргүй авах боломжтой болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу