Үндэсний статистикийн хорооноос дөрвөн жил тутамд нэг удаа цаг ашиглалтын судалгааг хийдэг билээ. Уг судалгааг анх 2007 онд албан ёсоор авч эхэлсэн бөгөөд онд хийх аж. 
Хамгийн сүүлд буюу 2019 онд хийсэн судалгааны дүнгээс дурдвал,
Монгол хүн 1 өдөрт дунджаар:
  • 9 цаг 12 минутыг унтахад
  • 3 цаг 23 минутыг хөдөлмөр эрхлэхэд
  • 2 цаг 35 минутыг гэрийн ажил хийхэд
  • 2 цаг 14 минутыг хувийн хэрэгцээний үйл ажиллагаанд
  • 2 цаг 1 минутыг мэдээллийн хэрэгсэл ашиглахад
  • 1 цаг 45 минутыг өрхийн хэрэглээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
  • 38 минутыг сурахад
  • 31 минутыг бусадтай харилцахад
  • 6 минутыг спортоор хичээллэхэд тус тус зарцуулдаг гэсэн дүн гарч байжээ.
Энэхүү судалгааг 2000 онд туршилтын байдлаар харин 2007 онд улсын хэмжээнд албан ёсоор зохион байгуулж, 3200 өрхийг хамруулж байсан. Ийнхүү 4 жилд нэг удаа судалгааг хийж нийт 15 орчим мянган өрхийг хамруулсан байна.
Харин энэ удаагийн судалгаанд 23.4 мянган өрхийг хамруулан сар бүр мэдээлэл цуглуулж, үр дүнг нь үндэсний болон бүсийн түвшинд, байршлаар тооцон гаргахаар төлөвлөөд буй. Иймд судалгаанд идэвхтэй хамрагдахыг ҮСХ-оос уриаллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу