Саяхан Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарсан Э.Энх-Эрдэнэ BX буюу Ц.Батбаатарын “My love” дууг шинэчилсэн хувилбараар дуулсан билээ.

Тэрбээр, энэ  дуугаа “New star” студийн 20 жилийн ойн баярын бүх оддын тоглолтоор эгшиглүүлжээ. Энэ үеэр, “New star” студийнхэн “My love” дууг цаашид дуулах эрхийг албан ёсоор Э.Энх-Эрдэнэд гардуулан өгсөн аж.

Энэ талаар “New star” студийн зүгээс цахим хуудсаараа дамжуулан “Э.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарч Монголд ирээд анхны тайз нь “New star” студийн 20 жилийн ойн баярын бүх оддын тоглолтод, шилдэг хит дуу болох My Love дууг дуулан эгшиглүүлсэн. Цаашид энэ дууг дуулах эрхийг албан ёсоор тайзан дээр гардууллаа” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу