Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг зарлажээ. Архитектор төлөвлөлтийн даалгавраар дараах 15 байршлыг 2023 оны  дөрөвдүгээр сарын 19-ний өдөр  хамруулахаар төлөвлөсөн байна. 

Цахим дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 09:00 цагт эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогч хүсэлтээ дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 18-ны 15:00 цаг хүртэл WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн, баталгаажуулах шаардлагатай аж.  

ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ БУЙ ГАЗРУУД:

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар: /3/

– Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхорын  орчимд таван  га хэмжээтэй /5га/ нэг байршил /#2023-13202/

– Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхорын  орчимд таван  га хэмжээтэй /5га/ нэг байршил /#2023-13203/

– Багануур дүүргийн 3 дугаар хороо,Талын толгой хэсэгт нэг га хэмжээтэй /1га/ нэг байршил /#2023-13212/

  • Амины орон сууцны зориулалтаар /1/

– Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчимд таван га хэмжээтэй /5га/ нэг байршил /#2023-13204/

  • Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн газрын зориулалтаар /1/

– Багануур дүүргийн  5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га хэмжээтэй /1га/ нэг байршил /#2023-13214/

  • Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн газрын зориулалтаар:/3/

– Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Өлзийтийн төв замын баруун талд тэг аравны таван га хэмжээтэй /0.5га/ нэг байршил  /#2023-13210/

– Багануур дүүргийн  3 дугаар хороо, Замчин хэсгийн баруун талд нэг аравны гурван га хэмжээтэй /1.3га/ нэг байршил /#2023-13213/

– Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хими-1 үйлдвэрийн бүс орчимд хоёр га хэмжээтэй /2га/ нэг байршил /#2023-13215/

  • Худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар: /1/

– Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант орчимд тэг аравны гувин таван га хэмжээтэй /0.35га/ нэг байршил /#2023-13207/

  • Хүлэмж, дарлагын газрын зориулалтаар: /1/

– Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булаг орчимд хоёр га  хэмжээтэй /2га/ нэг байршил /#2023-13206/

  • Хүнсний үйлдвэрлэлийн газрын зориулалтаар: /1/

– Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Цэвэрлэх байгууламжийн хойд талд хоёр га  хэмжээтэй /2га/ нэг байршил /#2023-13216/

  • Үүрэн холбооны станцын зориулалтаар /4/

– Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Шарын ам орчимд тэг зууны хорин хоёр га хэмжээтэй /0.022га/ нэг байршил /#2023-13205/

– Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Сүүж уул орчимд тэг зууны нэг га хэмжээтэй /0.01га/ нэг байршил /#2023-13208/

– Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт орчимд тэг зууны нэг га хэмжээтэй /0.01га/ нэг байршил /#2023-13209/

– Налайх дүүргийн 1 дүгээр хороо,  Их ам орчимд тэг зууны хоёр зуун хорин дөрвөн га  хэмжээтэй /0.0224га/ нэг байршил /#2023-13211/ тус тус дуудлага худалдаагаар зарагдах аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу