Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил ажиллагаа”-ны хүрээнд shilendans.gov.mn сайтад төрийн байгууллагууд болон төрийн өмчит газрууд санхүүгийн тайлан мэдээллээ нийтэлдэг болсон билээ.

Уг мэдээллээс Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 он гарснаас хойших зарлагын тайланг шүүж үзлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Ахмадаа дээдэлье” гэх арга хэмжээг хоёрдугаар сард зохион байгуулжээ. Энэ хүрээнд хороодын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд үүнд нийт 219 сая 80 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Сануулахад, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар Санжмятавын Энхбаяр 2021 оноос хойш ажиллаж буй юм. 

Х.ТҮШИГ

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу