Аравдугаар сарын 23-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

06:30-14:45 ЦАГТ: 

Гандантэгчинлин хийдэд “Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр”-ийн үйл ажиллагаа “Дарь эх бурханы даган соёрхол” хүртээх, хурал номын чуулган болно.

09:00 ЦАГТ: 

“Корпорэйт конвеншн” төвд: “Сувилахуйг төгөлдөржүүлэхэд сувилагчдын оролцоо” олон улсын хурал болно. Утас: 9111-8318.

09:00 ЦАГТ: 

“Корпорэйт конвейшн”-д “Томуугийн үндэсний XI зөвлөгөөн” хоёр дахь өдрөө “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр үргэлжилнэ. Утас: 9110-8333, 8911-9482, 9612-1060.

-Засгийн газар хуралдана. 

11:00 ЦАГТ: 

Үндэсний номын санд: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” уулзалт зохион байгуулна.

11:30 ЦАГТ: 

“Туушин” зочид буудалд: “Бүсүүдийн хөгжлийн Үндэсний чуулган” зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн хурал болно. Утас: 9981-5918.

12:00 ЦАГТ: 

УИХ-ын байнгын хороод хуралдана.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд:

11.00 ЦАГТ: 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах 90 орчим байгууллага нэгдэж, тэгш хүртээмжтэй нийгмийн оролцоог хангах зорилготой нэгдсэн чуулган зохион байгуулах талаар мэдээлнэ.

11.30 ЦАГТ: 

Орон нутгийн сонгуулийн үеэр иргэн Л.Ганболдын оршин суух хаяг дээр зориудаар хиймэл бүртгэл хийж, 1-2 хүн санал өгсөн байх магадлалтай талаар мэдээлэл хийнэ.

Соёл, урлаг:

-Монголын Уран зургийн галерейд: Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэн гарч эхэллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу