Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдөр малын өвчин гарсан байж болзошгүй дуудлага тус сумын мал эмнэлгийн газарт ирсний дагуу шинжилгээ хийж, малын цусан суулга өвчин хэмээн оношилж, хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээ авчээ.

Үүнээс хойш хэд, хэдэн удаа сумын хэмжээнд арга хэмжээ авахаар ажилласан ч үр дүнд хүрээгүй байна. Ингээд 2024 оны есдүгээр сарын 28-нд УМЭЕГ-аас ажлын хэсэг очиж ажилласан бөгөөд ямааны гоц халдварт “Годрон” өвчин гарсан нь энэ сарын 10-ны өдрийн шинжилгээгээр баталгаажжээ.

Иймээс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн Хөтөл ус, Бор толгой, Олон-Овоо, Жаргалант, Эргэл багийн Хашаатын ус, Тайжийн тал, Үзүүрийн хойд бууц, Амны бууц, Буттайн баруун цагаан гүвээ, Амна ус багийн Булшт, Өмнө Жаргалант, хоёрдугаар голомтыг Эргэл багийн буттайн цагаан гүвээ, 62-ын зогсоол, Баян мод, Шувуун майнт, 3 дугаар голомтыг Эргэл багийн зүүн цагаан гүвээ, Заваг, Цагаан хад, Баянгийн зоо, Шар модны хоолой газруудыг хамруулан 2024 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ямааны годрон өвчин гарсантай холбогдуулан 14 мянган гаруй ямааг устгалд оруулж эхэлжээ. Одоогоор 35 айлын ямаа годрон өвчнөөр өвчлөөд байгаа аж.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу