Реппер ТРИШНА энэ сарын 26-нд аймшгийн баярыг угтан энэ жилийн хамгийн галзуу, үзэгчидтэйгээ хамтарсан буюу амьд үзүүлбэрүүдийг “Зайсан Хилл”-д хийхээр бэлдэж байна. Энэхүү тоглолт нь үзэгчдэд маркетингийн ажлуудаас эхлэн тоглолт хүртэл кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зохиолтой байх юм. Зохиолд гарах газар нь сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг. “Whitegate asylum” буюу эмнэлгийн эмч нь Доктор Тришна.

Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлгийг сонгосон шалтгаан нь аймшгийн баяртай уялдуулсан боловч нөгөө талаараа өнөөдрийн бухимдалтай нийгэмд амьдарч буй хүмүүст сэтгэцийн эрүүл мэнд нь бие махбодын эрүүл мэндээс дутахааргүй чухал асуудал гэдгийг дахин сануулах явдал юм.

Үзүүлбэрийн бас нэг гол онцлог нь монголд анх удаа хөгжим, гэрэл, лед визуал, тусгай эффект бүгдийг нь автоматжуулан үзэгчдэд цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээр ажиллаж байна.

Өөр үзэл бодол, өөр мэдрэмж, өөр үзүүлбэр, амьд үзүүлбэр үзэхийг хүссэн хэн бүхэн /+16/ өөрийнхөө хамгийн галзуу дүрийг сонгоод, хамтдаа аймшгийн баярыг тэмдэглэцгээе.

Тус тоглолтод “Нисванис”, 168, Wolfizm, Moltgochin зэрэг реппер, дуучид мөн өөрсдийн уран бүтээлээс хүргэнэ.

Юмс харагдаж байгаа шигээ үнэн биш, чиний мэдэрч байгаа ч мэдрэмж биш, ертөнц чиний эсрэг харин тэр ертөнцийн эсрэг ЧИ.

Тасалбарыг: https://www.portal.mn/events/66e8166afe4047f573276383

Ерөнхий зохион байгуулагч: Storyline Creative agency

Ивээн тэтгэгч: FUYL, Balmoore, Diablo MN

Хамтран зохион байгуулагч: EXA, Audio sense, Carhartt Mongolia

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу