Дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олгожээ.

Тодруулбал, ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч Бату Хасиков Монголын уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, хоёр орны ард түмний соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаад нь С.Жавхланд талархал илэрхийлжээ.

Улмаар тэрбээр зарлиг гарган С.Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олгосон байна.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу