Цаг агаар хүйтэрснээс үүдэн зогсоогоод байсан нийслэлийн зам засварын ажлыг зарим байршилд үргэлжлүүлэхээр болсон.

Өнөөдөр /2024.10.24/ хааж, завсарлах замуудын мэдээллийг хүргэж байна.

  • Нийслэлийн Хан-Уул дүүрэг Петровис ШТС-аас 120-н автобусны буудал хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ний өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 25-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж шинэчилнэ.
  • Архивын ерөнхий газраас нисэхийн тойрог хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.
  • Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засварын ажлыг үргэлжлүүлнэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу