Аравдугаар сарын 24-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. 

09:00-14:00 цагт: “”Сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” форум болно. Утас: 9919-9346.

09:30-13:00 цагт: “Блью Скай”-д: Монгол-Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын ээлжит уулзалт “Эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдвээр болно. 

09:00 цагт: Үндэсний төв номын санд: “Хийн түлшний аюулгүй ажиллагаа-Gas Safety 2024” сургалт хэлэлцүүлэгтэй. Утас: 9572-4747.

10:00 цагт: “Туушин”-д: БОУАӨЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-амьд организм-зэрлэг амьтад” сэдвээр танилцуулах “Амьд ертөнцийн тайлан-2024” уулзалт зохион байгуулна.

10:30 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: “Сувилахуйн шинжлэх ухааны онол практикийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэн тусгах нь” олон улсын хуралтай. Утас: 9111-8318.

11:30-13:00 цагт: Өнөөдөр тохиож буй НҮБ-ын өдрөөр “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг, “Тогтвортой хөгжлийн төлөөх Залуучуудын оролцоо” үйл ажиллагаа тус тус болно.

14:00 цагт: МУИС-ийн хичээлийн II байранд: “Дуут хадны бичээс буюу Сэтгэшгүй чандмань сүмийн үсгийн урлаг” судалгааны бүтээлийг танилцуулна. Утас: 7575-4400.

-ХЭҮК-оос “Хүний эрхийн төлөө хамтдаа” хангайн бүсийн уулзалт, нээлттэй өдрийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг зохион байгуулна.

-Монголын Үндэсний музейд: Нийслэл хотын түүхий архивын баримт, биет үзмэрийн “Улаанбаатар-100” үзэсгэлэн гарч байна.

“Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх” Дэлхийн 7 хоног 10-р сарын 20-26-нд болж байна

-Монголын Уран зургийн галерейд: “Намрын үдшийн галерей-2024” үзэсгэлэн, үйл ажиллагаа болж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу