УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Залуус хугацаат цэргийн алба хаах сонирхол маш их буурч байгаа. Үүнийг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн эрдэмд суралцахаас гадна ажил амьдрал дээр гарахад амьжиргааны орлогоо залгуулчих чадвартай болчхоосой гэдэг үүднээс англи хэл, компьютерын анх шатны мэдлэгтэй болгох, жолооны курст суралцах боломж бүрдүүлэх зэргээр анхаарч тодорхой ажил төлөвлөж байна. Төлөвлөж байгаа ажлыг хийхэд ширээ сандлаас эхлээд компьютер, тоног төхөөрөмж, сургалтын машин хэрэгтэй тул хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлага байна. Ийм байдлаар хугацаат цэргийн албан хаагчаа чадавхжуулаад авбал өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр ажил хийчих чадвартай, чадалтай цэргийн эрдэмд суралцсан боловсон хүчин бий болно гэж үзэж байгаа. Энэ асуудалд Байнгын хорооны гишүүд анхаарч, цаашдаа манай төсвийг боломжийн хэмжээнд нэмэгдүүлбэл сайн байна” хэмээв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу