Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Сингапурын  Худалдаа, аж үйлдвэрийн хоёрдугаар сайд Тан Сий Лэнтэй өчигдөр /2024.10.23/ албан ёсны уулзалт хийжээ.

Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд ирэх оноос хоёр орны хооронд үйлдэж эхлэх шууд нислэг нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал түлхэц болохыг талууд онцолсон байна.

Мөн сайд Тан Сий Лэнтэй залуучуудын хөгжил болоод хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын төгсгөлд Сингапур улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх туршлагыг судалж, хамтран ажиллаж, спортын үйл ажиллагааг харилцан дэмжихээр тохиролцжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу