Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоног ирэх Даваа гарагаас буюу аравдугаар сарын 28-наас эхэлж, арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. 

Бие даалтын долоо хоногоор сурагчид танхимаар хичээллэхгүй. Харин дараах байдлаар бие даалтаа хийж, тэмдэглэл хөтлөх боломжтой юм. 

  • Бага анги /1-5-р анги/:

May be a graphic of blueprint, map, floor plan and text

-Шинэ найзтай болох,

-Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах,

-Хоол хийж сурах,

-Эрүүл, зөв хооллолтын талаар мэдлэгтэй болох,

-Гэрээ цэвэрлэж сурах,

-Үндэсний тоглоом, наадгай сурах,

-Номын ертөнцөөр аялах,

-Музей үзэх,

-Кино, жүжиг үзэх,

-Урлаг, спортын чөлөөт арга хэмжээнд оролцох гэх мэтийг өдөрт 15-20 минут хийхээр төлөвлөнө.

  • Дунд анги /6-9-р анги/:

May be a graphic of text

-Сайн дурын ажилд оролцох,

-Гамшиг, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар суралцах,

-Эцэг, эхийнхээ ажлын газраар зочлох,

-Үйлдвэр, үйлчилгээний газруудтай танилцах,

-Байгаль орчин, орон нутгаа судлах,

-Өв уламжлал, ёс заншлаас суралцах,

-Ном унших,

-Музей үзэх

-Кино, жүжиг үзэх,

-Урлаг, спортын чөлөөт арга хэмжээнд оролцох гэх мэтийг өдөрт 30-40 минут хийхээр төлөвлөнө.

  • Ахлах анги /10-12-р анги/:

May be an image of text

 

-Сайн дурын ажилд оролцох,

-Байгаль орчноо хамгаалах зорилтот ажил хийх,

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад суух,

-Төсөлт ажилд хамрагдах,

-Гамшиг, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар суралцах,

-Өв уламжлал, ёс заншлаас суралцах,

-Ном унших,

-Музей үзэх,

-Кино, жүжиг үзэх,

-Урлаг, спортын чөлөөт арга хэмжээнд оролцох гэх мэтийг өдөрт 30-40 минут хийхээр төлөвлөнө.

Харин орон нутгийн сурагчид болон малчин өрхийн хүүхдүүд “Малчны нэг өдөр”, “Өвөлжилтийн бэлтгэл”, Манай намаржаа/хаваржаа”, “Миний нутгийн байгалийн үзэмж” гэх мэт агуулгын хүрээнд тэмдэглэл хөтлөх, богино бичлэг хийх, зураг авч бусдадаа танилцуулах байдлаар бие даалтаа төлөвлөж, хийх боломжтой.

May be a graphic of text

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу