Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, “Монголын радио”-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан билээ.

Осол гаргасан жолооч нь өндөр хэмжээний согтолттой байсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Улмаар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн юм. 

Тэгвэл согтуу жолоочийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.10.24/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Хэрэв тухайн жолооч гэм буруутай нь тогтоогдвол “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу