УИХ-ын байнгын хороодоор 2025 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй энэ үед ирэх онд сайд нар хэдэн төгрөг захиран зарцуулах вэ гэдэг нь анхаарал татаж эхэллээ.

Сайд нарын захиран зарцуулах зардлын хэмжээг харьцуулахад,

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2025 онд 315 тэрбум 228 сая 500 мянган төгрөгийг захиран зарцуулахаар байна. Үүнийг задалбал,

  • Урсгал зардал 115 тэрбум 835 сая төгрөг,
  • Хөрөнгийн зардал 199 тэрбум 393 сая төгрөг байх аж.

Харин Соёлын сайд Ч.Номингийн захиран зарцуулах хэмжээ 598 тэрбум 6 сая төгрөг байна. Задалбал, 

  • Урсгал зардал 432 тэрбум 332 сая төгрөг,
  • Хөрөнгийн зардал 165 тэрбум 674 сая төгрөг байгаа юм. 

Үүнээс харахад, Соёлын сайдын захиран зарцуулах төсөв Эрчим хүчний сайдынхаас 282 тэрбум 777 сая 500 мянган төгрөгөөр илүү байна. 

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу