Монголын үндэсний олимпын хорооны “Алтан-Очир” шагналаар спортын зүтгэлтэн Л.Энхтөрийг шагналаа.
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Түүний хувьд 1990 оноос олимпын хөдөлгөөнийг сурталчлан спортын мэдээ, үгийн сүлжээ нийтлүүлж улмаар 1991 оны 11 дүгээр сараас Монголын анхны спортын “Спорт Таймс” сонин эрхлэн гаргаж байв. Мөн 1996-2000 онд Монголын Боксын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж гадаад, дотоодын уралдаан тэмцээн зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, ивээн тэтгэж байсан бол 1998 онд Монголын Автомашин, мотоциклийн Холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа ралли хэлбэрээр орон нутагт Сэлэнгэ аймагт болоход гар бие оролцон зохион байгуулалцаж 2015,2016,2017,2018 оны Мотокроссын УАШТ-ний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан.
2 хүн нарын зураг байж магад
Тэрбээр тус аймагт Хөл бөмбөгийн Холбооны ажлыг дэмжиж клуб байгуулах, хөл бөмбөгийн талбай байгуулах хоёр ажлаар харилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичиг байгуулж одоогоор 80% гүйцэтгэлтэй ажиллаж байгаа байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу