KFC брэндийн 10 жилийн ойг тохиолдуулан Таванбогд группээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC Land” бүтээн байгуулалтын ажлыг хийх гэж буй. Эл ажлыг эсэргүүцэж, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од өнөөдөр (2023.04.12) мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улс түүхэндээ хоёрхон удаа үндэсний хэмжээний ногоон байгууламж байгуулсан. Нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, нөгөөх нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу парк.

Хүүхдийн парк өнөөдөр тал талаасаа хашаалагдаад ашиг сонирхол нь ихэдсэн хэсэг хүмүүсийн өмч болсон. Гэтэл одоо Таванбогд групп “KFC Land”  байгуулах нэрээр хүрээлэнгийн ногоон байгууламжид цемент цутгах гэж байна. Хүүхдийн паркийн нэгэн адил  үйл явдал давтагдах гээд байгаа юм.

Таван богд группийн захирал Ц.Баатарсайханд хандаж хэлэхэд, Улаанбаатарын уушгинаас савраа тат.

KFC  брэндийнхээ цахим хуудсанд энэ ажлыг хийхээр 2018 оноос хойш дүүрэг бүрт хандсан. Гэтэл нэг нь ч газар өгөөгүй гэсэн байна. Тэр дүүргүүдэд хандсан албан бичгээ, ирсэн хариутай нь цахим хуудсандаа нийтлэхийг хүсье. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд соёл түгээх ажил хийх гэж байгаа юм бол гэр хороололд чиглэсэн ажил хийгээч. 1.1 га газар гэдэг бол дунджаар 20 айлын газар. Энэ газарт соёлыг түгээж нүхэн жорлон, яндангаас нь салгах ажил хийгээч. Үр хүүхдээ бодож байгаа бол ард иргэд, хэвлэл мэдээллийн салбарыг  ч мөн дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр надтай нэгдэхээр олон залуус холбогдсон ч одоогоор ирээгүй байна. Нөлөөллийн ажил явагдсан болов уу гэж хардаж байгаа. Тэнд газар шорооны ажил эхлэх л юм бол майхнаа бариад эсэргүүцнэ шүү” хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, KFC брэнд 10 жилийн ойн баяраа угтан KFCLand – Аз жаргалын хотхоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1га талбайд байгуулах гэж буйгаа мэдэгдсэн билээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу