Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн тэмцээн 11 дүгээр сарын 1-нд эхэлнэ.

Гурван сарын хугацаанд үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй есөн баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Лигийн нэгдүгээр тойргийн тоглолт ирэх сарын 23-ныг хүртэл “Степпе Арена”, “UG Arena”-д болно.

Харин хоёрдугаар тойргийн тоглолт 12 дугаар сарын 18, гуравдугаар тойргийн тоглолтууд 2025 оны нэгдүгээр сарын 6 хүртэл дээрх хоёр ордноос гадна Спортын төв ордонд болох юм.

Түүнчлэн волейболын спортыг улс даяар сурталчлах, жигд хөгжүүлэх зорилгоор орон нутагт зарим тоглолтыг явуулахаар болжээ. Ингэхдээ эхний хоёр тойргоос хамгийн олон оноо авсан эмэгтэй зургаан баг гуравдугаар тойрогт өрсөлдөх эрхээ авч үлдсэн гурав нь хасагдах аж.

Харин гуравдугаар тойргийн тоглолт дууссаны дараа хамгийн их оноотой эрэгтэй, эмэгтэй дөрвөн баг хагас шигшээд шалгарна. Улмаар энэ шатны тоглолт 2025 оны нэгдүгээр сарын 11-нд эхлэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу