УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “35-40 мянган ажлын байр зарлаад байхад ирж ажиллах хүн олдохгүй байна. Монголчуудын сонголт Солонгос явах, эсвэл самарт явах. Ийм л ард түмэн болчихоод байна. Гэхдээ залуучуудыг, иргэдийг буруутгамааргүй байна. Халамж хавтгайрснаас болоод залуучууд хөдөлмөр хийх сонирхолгүй болсон.

Хоёрдугаарт, 1990 оноос хойших бага төрөлтийн үеэс шалтгаалж ажиллах хүчний хомсдолд орсон. Алтан гахай жил хүртэл төрөлт бага байсан.

Гуравдугаарт, гадаадад 208 мянган хүн ажиллаж амьдарч байна.

Манай иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүний цалин дээд боловсролтой хүний цалингаас 40-60 хувиар их байгаа. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжих үү, эсвэл мэргэжлийн сургалтаар дамжаад өндөр цалинтай ажилд очих уу гэдэг нь сонголтын асуудал болоод байна” гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу