Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан”, “Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-хоёр маркийн автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээллийг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу