БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 60 нүхэн жорлонг буулгажээ. 
Уг ажилд Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Тариат сумын ЗДТГ, Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хорго-Тэрхийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийг хамруулсан байна.
Үүнээс 33 нүхэн жорлонг өнгө үзэмжийг нь сайжруулах ба бусад стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонг бүрэн буулгаж, ариутгал хийж булжээ. Тус бүс нутагт стандартын шаардлага хангасан 8 ариун цэврийн байгууламж бий юм.
Мөн Архангай аймгийн Тариат суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад БОАЖ-ын Сайдын 04 дүгээр албан даалгавар болон Усны тухай хууль тогтоомж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар сургалт зохион байгуулж мөн стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох нүхэн жорлонг буулгаж хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу