Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 23-ны хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Тэгвэл тус төслийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр /2024.10.25/ өргөн барилаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу