2025 оны улсын төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр (2024.10.25) тус холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ.
Тодруулбал, эрчим хүчний үнэ тариф нэмэгдэх тухай хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийн амьжиргааны байдлыг дордуулахгүй байх арга хэмжээг тусгаж ажиллахыг, мөн иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх амьжиргааг сайжруулах тухай шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Хэвлэлийн хуралд МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, салбар хороодын дарга нар, Увс, Хэнтий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга нар тус тус оролцож тухайн салбрын нөхцөл байдлыг танилцуулсан юм.
Хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа шаардлагыг танилцуулж, дараах  мэдэгдэлийг хийлээ.
Б.Рагчаа: Монголын Үйлдвэрчэний Эвлэлийн холбооноос өнгөрсөн долоодцугаар сард ЗГ-т улсын төсөвтэй холбоотой саналыг хүргүүлсэн юм. Гэтэлд тэрхүү саналыг ойшоож харахгүйгээр УИХ-д өргөн барьсан байна.

ШААРДЛАГА

 

Аймаг, нийслэл, салбарын холбоодоос иргэдийн амьжиргааг сайжруулах, ажлын байрыг бодитой нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр санал, шаардлагыг МҮЭ-ийн холбоонд ирүүлсээр байна. Туунчлэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгчийн дулааны тарифыг 30 орчим хувиар нэмэгдуулэхээ Эрчим хүчний зохицуулах хороооноос мэдэгдэж байна.  Эрчим хунчий унэ нэмэгдэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ нэмэгдэж өрхийн амьжиргааны наад захын зардал өсч, айл өрхийн орлого буурахаар байна.

 

Иймд Усын Их Хурал, Засгийн газраас Монгол Усын 2025 оны улсын төсвийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлж байгаа саналыг тусган батлахыг ШААРДАЖ байна.

Үүнд:

  1. Цалин хөлсийг улсын хэмжээнд 20%-нас доошгүй нэмэгдүүлэх
  2. Үнийн өсөлтөөс үүдсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах
  3. Ажлын байр нэмэгдүүлж байгаа бичил, жижиг хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгч үйлдвэрлэгчдэд төрөөс зээл, татвар, хөнгөлөлт, худалдан авалтыг дэмжсэн төсвийн бодлого авч хэрэгжүүлэх
  4. Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад төсвийн хэмнэлт үйл ажиллагааны нэмэлт орлогыг тухайн салбар байгууллагын ажилтны цалин хөлс, олговорыг нийгмийн хамгааллын зардалд зарцуулах
  5. Төсвийг ил тод нээлттэй болгох, өмнө оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар нээлттэй сонсгол явуулж байх
  6. ХАБЭА-н зардлыг улсын төсвийн зарлагын эдийн засгийн ангилалд тусгайлан ангилал болгон оруулж ХАБЭА тухай хуулийн 26.2 дах заалтыг бурэн хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг Улсын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн Байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус хүргүүлж байна.
Мөн тус хэвлэлийн хурлаар Боловсрол, Эрүүл мэнд, Хувийн хэвшлийн үйлдвэрчний эвлэлийн холбоодоос салбарын ажилдын ажлын байранд тулгамдаж буй асуудлууд, түүнийг засаж залруулах чиглэлээр санал байр сууриа илэрхийлсэн юм.
Шууд дамжуулалт үзэх:
А.БАЯР 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу