“Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ”
Өнөөдөр энэ дууг л аялмаар өдөр санж. Бидний хотод намрын сүүлийн бороо шивэрч зэврүүхэн тэнгэрээр өдөржин тэврэх шинжтэй. Ийм өдрийн, тэр тусмаа бороотой Баасан гарагийн дууны сонголтод тань дараах дуунуудыг санал болгож байна.Autumn rainy city ,Tallinn old town,yellow leaves and rain drops on wet window glass ,Rainy weather, pedestrian with umbrella , bokeh bluured night city light ,cold season background template banner - Stock
Дуу хөгжим үнэндээ тайвшруулж, санаа алдуулах увдистай. Уулын горхи шиг цаг хугацааны ширүүн урсгалд тэмцэж яваа бидний амьдралд хэсэгхэн амсхийх хугацаа яалт ч үгүй хэрэгтэй. Тиймээс та энэ өдөр ажлаа тараад жаахан алхаад үзээрэй, навчис хөглөрсөн их сургуулийн гудмаар нэг алхаарай. Тэгээд уушги цээжинд шингэх чийгийн үнэр, хамрын үзүүр хайран одох хуучин салхийг анзаараад, амсхийгээд үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Ингээд борооны тухай сэтгэл хөдөлгөм олон дуу байдгаас цөөн хэдийг нэрлэж байна.
“November Rain” – Guns N’ Roses – Бороо, хүлээлт, хайр сэтгэлийн сэдэвтэй алдартай рок дууг мэдэхгүй хүн ховор биз ээ.
“Set Fire to the Rain” – Adele 
“Purple Rain” – Prince 
“Rain on Me” – Lady Gaga ft. Ariana Grande
“Have You Ever Seen the Rain” – Creedence Clearwater Revival
 
Эдгээр дуунууд бүгд бороо болон сэтгэл хөдлөлийн янз бүрийн өнцгийг дүрсэлж, сэтгэлийн тань аль нэг мухарт  байгаа “таныг” сэрээнэ гэж найдаж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу