Цаг уурын байгууллага болон онцгой байдлын газраас цаг агаар цочир хүйтэрсэн үед зам даваа хаагдах эрсдэлтэй тул онц шаардлагагүй бол замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулав.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр өнөөдөр буюу энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэн хонох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.

Мөн 25-нд төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Иймд техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу