“Сонгдо” эмнэлгийн баруун талаас ХХБ-ны зүүн хойд Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэлх хэсэг шугамын ажил хийгдэж амжаагүй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нэмж авто зам, явган зам сэтлэх зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэр гаргасан. 
Гэтэл “Рутан” ХХК нь аравдугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүсэж, зорчих хөдөлгөөнд саад учраад буй.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, “Хотын төвийн 2а магистрал гэж дулааны үндсэн том шугам бий. Үүнийг засаж сэлбэх ажил дуншиж дуншиж энэ жил яам тамгагүй хөдөлж байж арай гэж хийсэн. Гэтэл ажил гүйцэтгэж байгаа газрууд ном журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн зам сэтэлж, ажил хийсэн болоод нөхөн сэргээлт хийлгүй орхисноос ийм асуудал үүслээ.
Зарим хэсэг нь ажил хийх гээд зүтгээд байдаг. Бид нэг л хотод ажиллаж амьдарч байгаа. Гэтэл газар дээр нь ажил хийж байгаа хэсэг нь ийм хүнийрхүү сэтгэлээр хандаад байх юм. Хариуцлага нэхнэ. Гүйцэтгэсэн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэнэ. Ер нь хувь хувьсгалгүй ажил хийхдээ сэтгэлээсээ хиймээр байна” хэмээн бичжээ. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу