Монголын хөл бөмбөгийн холбоо үеийн үед хэл ам таталж ирсэн. Талбайн хөл бөмбөг өдрөөс өдөрт үзэгч хөгжөөн дэмжигчгүй болж, санхүүжилт, ивээн тэтгэлт ч муудаж байгааг бид харж байгаа.  Энэ асуудлын нэгэн том жишээг Аллианс клубийн эзэн н.Ганпүрэв олон нийтэд дэлгэж, баг тамирчдаа орхиж байгаагаа цахим хуудастаа илэрхийлжээ.
 
Тэрбээр, 
“За, за үнэхээр ТУЙЛДЛАА. Миний бие Ганпүрэв Аллианс клубийн эзэн хүсэл мөрөөдлөө даган хөл бөмбөгийн багаа өөрийнхөө хувиас санхүүжүүлэн нийт 5 дах жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн улирлын Монголын хөл бөмбөгийн 1р лигийн 2 дугаар байрын шагналын мөнгө мөн клуб лицензжүүлэлтийн мөнгөө хүлээж бараг 4 сарын хугацааг өнгөрөөлөө. Одоо шинэ улирал нь эхлээд намрын тойргийн тоглолтууд эхлээд нийт 7 тойрог тоглоод одоо өвлийн завсарлагаа эхэлсэн.
Хөл бөмбөгийн холбооноос гуйлга гуйгаад тусалж дэмжээд өгөөч гэсэнгүй өгөх ёстой юмаа цаг хугацаанд нь өгөөч ээ. Тэмцээний шагнал ер нь хэзээ олгогдох ёстой зүйл байдаг юм бэ? Би энэ мөнгөний нэг төгрөгийг өөртөө зарцуулах гэсэнгүй. Өнгөрсөн улиралд дээд лигт орчих бодолтой тамирчдаа бэлтгэлээр сайн хангахын тулд машин тэргээ хүртэл зараад байгаа бүхнээ зориулаад зүтгээд play off ийн тоглолт хийгээд харамсалтайгаар хожигдсон одоо харин хүмүүсээс зээлсэн мөнгө төгрөгөө өгмөөр байна өгье гэсэн миний хэлсэн хугацаанаас өнгөрөөд сүүлдээ худалч луйварчин болж дууслаа.
Миний урам зориг хүсэл тэмүүлэл энэ хүрээд бараг унтарч байх шиг байна. Монголд хөл бөмбөг нь өөрөө үзэгч багатай дээрээс нь энэ улирлын нэгдүгээр лигийн ганц ч тоглолтыг шууд дамжуулалт хийсэнгүй мөн нэгдүгээр лигийн албан ёсны page хуудсан дээр ямар ч мэдээ мэдээлэл постерууд орсонгүй. Хөл бөмбөгийн багт спонсор олно гэдэг бол маш хэцүү яг үнэндээ спонсортоо бодитоор хүртээх өгөөж маш ховор ийм байхад дээрх хүчин зүйлс нөхцөл байдлыг өнгөрсөн улирлаасаа ч илт дордууллаа. /Өнгөрсөн улирал биднийг спонсорлосон “Chi ус” болон “МУБИС БТС” хамт олондоо маш их баярлалаа./
Одоо ингээд миний хувьд бууж өгөх цаг нь иржээ энэхүү цаг хугацаанд багийнхантайгаа сайхан найз нөхөд ах дүү гэр бүл шиг байж маш их дурсамжтай цаг хугацааг үдлээ. Монголд ер нь хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг нь ч . . .
Ямартай ч клубтээ шинэ сайн эзэн хайж олох болно оо. Эцэст нь бүх тусалж дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа, сүүлийн энэ хэсэг хугацаа надад маш их хэцүү байлаа үнэхээр туйлдлаа бас ядарлаа эцсээ хүртлээ бууж өгөхгүй байхыг хичээсэн ч чадсангүй ээ уучлаарай” хэмээн бичжээ.
 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу