Грек улсын Хираклион хотноо зохиогдсон Жюү Жицүгийн ДАШТ-д манай улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний -57кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Ганбаатарын Монголжин хүрэл медалийн төлөө нутаг нэгт тамирчин Энхмөнхийн Шүрэнцэцэгтэй барилдан ялалт байгуулж хүрэл медаль хүртжээ
Мөн Э.Шүрэнцэцэг 5-р байр, -56кг-ын жинд Жамп академийн тамирчин Наранбаатарын Ганболд 5-р байр, -94 кг-ын жинд барилдсан “JET sharing”, Жимобайл компани тамирчин Г.Гантулга нар 5-р байрт тус тус шалгарсан байна.
Гэрэл зургийг: Монголын Жюү Жицүгийн холбоо
cover
cover
cover
cover

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу