Бид жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр “Halloween”-ний баяр буюу “Сүнсний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Сүнсний баяр нь эртний Кельт үндэстний уламжлалт “Samhain” ургацын баяраас гаралтай, 2000 жилийн түүхтэй баяр юм.

Тэд ургац хураалтын улирал дуусаж, өвөл ирж буйг тэмдэглэдэг байсан аж. Энэ үеэр газар доорх ертөнц амилж сүнснүүд гарч ирдэг хэмээн үздэг байв. Тиймээс тэднийг айлгахын тулд гал асааж, аймшгийн хувцас өмсдөг байсан нь өдгөө бидний мэдэх Хэллоуины баяр болжээ. 

Манай улсад ч энэхүү баярыг бяцхан хүүхдүүд аймшгийн дүрд хувиран, айлын хаалга тогшиж чихэр цуглуулан, эвентэд оролцон тэмдэглэдэг билээ.

Хэрэв энэ жил ямар дүрд хувирахаа хараахан мэдээгүй байгаа бол Google-ийн 2024 оны шилдэг хувцаслалт, дүр хувиргалтуудаас санаа аваарай. 

How Did Bob Die In Beetlejuice 2?

Энэ жилийн хамгийн их тренд болсон хувцас бол 1988 оны сонгодог зохиол болох саяхан нээлтээ хийсэн Beetlejuice Beetlejuice киноны Shrunken Head Bob юм. Том шар костюмтай бяцхан толгойтой хүн шинэ кинонд хамгийн том дүрд тоглоогүй ч дүр нь аль хэдийн франчайзын нэг хэсэг болжээ.

Австралийн брэйк бүжигчин Рэйганы “0” оноотой бүжиг интернэтийг шуугиулж байна

Дараагаар нь Парисын зуны олимпийн наадамд үзүүлбэрээрээ 0 оноо авсан Австралийн брейк бүжигчин Рэйгун, олон хүн амьдардаг орхигдсон тоглоомын үйлдвэрт тоглогчдыг унагадаг “Poppy Playtime” видео тоглоомын ягаан муур CatNap нар багтжээ. 

Poppy Playtime: Chapter 3 - Official Game Trailer #2

Өнгөрсөн жил нэг номерын хувцас нь Барби байсан. Иймээс Барби 2023 оны зуны хамгийн том хоёр киноны нэг болсон юм. 

Barbie” Is Brilliant, Beautiful, and Fun as Hell | The New Yorker

Сабрина Карпентер энэ зун поп хөгжмийн хамгийн том хүмүүсийн нэг гэдгээ баталжээ. Түүний хувцас Halloween-ийн баярын тренд хувцаснуудын нэг болж байгаа юм.

Sabrina Carpenter

Яагаад гэж үү?

Кевин Мазурын MTV-д зориулсан Getty Images жагсаалтад орсон зарим хувцаснууд нь жинхэнэ хүмүүсээс санаа авсан байдаг аж. Тухайлбал, “Please Please Please”, “Espresso” зэрэг хит дуунууд нь зуны хит-парадуудыг тэргүүлж байсан поп дуучин Сабрина Карпентер есдүгээрт жагссан бол реппер Soulja Boy 24 дүгээр байранд оржээ.

Нийт тренд болж буй хувцаснуудаас гадна Google сайт нь тухайн орны янз бүрийн бүс нутагт ямар хувцас түгээмэл байдгийг харуулсан интерактив газрын зурагтай аж.

Жишээлбэл, Харри Поттерын франчайзын Луна Лавгуд Оклахома мужийн Тулса хотод жагсаалтыг тэргүүлсэн бол Bigfoot Флорида мужийн Таллахасси хотод нэгдүгээрт бичигджээ.

Google-ийн 2024 оны шилдэг тренд болсон хувцаснуудын жагсаалт:

  • Бяцхан толгойтой Боб (Beetlejuice Beetlejuice-ээс)
  • Рэйгун (Австралийн брейк бүжигчин)
  • CatNap (“Poppy Playtime” видео тоглоомоос)
  • Делорес (Beetlejuice Beetlejuice-ээс)
  • Помни (“Гайхалтай дижитал цирк” цувралаас)
  • Энви (Inside Out 2-оос)
  • Red (Descendants: The Rise of Red)
  • Доктор Дом (комик номын дүр)
  • Сабрина Карпентер (поп дуучин)
  • Хатагтай Дэдпул (Дэдпул ба Волверин киноноос)
  • Чипотле буррито
  • Anxiety (Inside Out франчайзаас)
  • Disgust (Inside Out франчайзаас)
  • Wolverine (Deadpool & Wolverine-ээс)
  • Anxiety  (Inside Out 2-оос)
  • Делиа Дитз (Beetlejuice франчайзаас)
  • Гамбит (Deadpool & Wolverine-аас)
  • Dune (Dune франчайзаас)
  • Минион (Despicable Me франчайзаас)
  • Shadow the Hedgehog (“Sonic the Hedgehog” видео тоглоомын франчайзаас)
  • Joy (Inside Out франчайзаас)
  • Пили (“Fortnite” видео тоглоомоос)
  • Лидия Диц (Beetlejuice франчайзын)
  • Soulja Boy (реппер)
  • Годзилла (Годзилла франчайзаас)

Б.САРУУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу