Албани улсын Тирана хотноо өчигдөр /2024.10.28/ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) ээлжит их хурал боллоо.

Хурлаар Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 

Уг хуралд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 121 орны төлөөлөгчид оролцож 100 хувийн саналаар түүнийг сонгосон аж.

Ингэснээр тэрбээр Олон улсын спортын холбооны удирдах зөвлөлд орсон анхны Монгол эмэгтэй болов. Түүний хувьд 2014 оноос хойш Монголын чөлөөт бөхийн холбоонд ажиллажээ. 

Ташрамд, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн нь зургаан жилийн хугацаатай сонгогддог аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу