“WTT” буюу Дэлхийн ширээний теннисийн холбооны оноо цуглуулах цомын тэмцээн Косово Улсын Пириштина хотод боллоо.

Энэхүү тэмцээнд 11 настай Э.Аялгуу Монгол Улсаа төлөөлөн оролцож, бахдам амжилт үзүүлжээ.

Тэрбээр “U13” хүртэлх насны ангилалд хүч үзэн 3-р байр эзэлсэн бол өөрийнхөө нас болох “U11” ангилалд түрүүлж Дэлхийн аваргын цом хүртсэн байна. Ингэснээр Монгол Улсаас анх удаа ширээний теннисийн ганцаарчилсан төрлийн аварга төрлөө.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу