НӨАТ-ын 2024 оны гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.

Ингэхдээ  аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн баримтууд энд хамаарах аж.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийн буцаан олголт шилжжээ.

Мөн НӨАТ-ын буцаан олголтын татвар, хураамж төлөхдөө хуримтлуулан ашиглах боломжтой болсон билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу