Засгийн газрын өнөөдрийн /2023.04.12/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүр ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.

Тэрбээр “Шүүр ажиллагааны хүрээнд Х.Бадамсүрэнг Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэс, металлын группийн захирлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Харин Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэлээ.

Сануулахад, Н.Багабандийн тухайд 2009-2012 оны хооронд болон 2016 оноос өнөөг хүртэл “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа билээ.

Харин Х.Бадамсүрэнгийн тухайд Эрдэнэт үйлдвэрийг зургаан жил удирдаж байгаад 2022 оны наймдугаар сарын 31-нд Эрдэнэс Монгол компанийн Зэс, металлын группийн захирлаар томилогдсон юм.

Видеог энд дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу