Засгийн газрын өнөөдрийн (2023.04.12) хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимаар олгодог болсон талаар хэлэв. 

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэх ажлыг эхлүүлээд байна. Хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатны 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгээ Засгийн газарт танилцууллаа. Ингэснээр хөдөө орон нутгаас Улаанбаатарт эмчлүүлэхээр ирж буй иргэд 13А маягтаа E-Mongolia системээс татан авч, аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой. E-Mongolia системд дээр 13А маягт албан ёсоор байршлаа” гэлээ. 

Видеог энд дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу