Засгийн газрын өнөөдрийн (2023.04.12) хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилсон. Эл БЭТ-ийн хугацаа дууссан тул Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд,  дахин 6 сарын хугацаагаар сунгахаар боллоо. Энэ хугацаанд нүүрсний олборлолтын хэмжээ урьд үеийнхээсээ 2.5 дахин, борлуулалтын орлого 3.5 дахин өссөн зэрэг томоохон эерэг өөрчлөлтүүд гарсан. Үүнийг үндэслээд сунгахаар болж байна. Хуулийн дагуу Засгийн газраас УИХ-д тогтоол өргөн барина.

Хэрэв БЭТ сунгахыг УИХ баталвал “Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх зургаан сарын хугацаанд олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар аудит хийлгэх, мөн олон улсын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхэд онцлойлон анхаарна” гэлээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу