Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр нэмэгдэж, алхам тутамд мөнгө шаардагдах болсон энэ нийгэмд хүүхэд өсгөнө гэдэг бэрх асуудал болжээ. Хоёр хоногийн өмнө болсон харамсалтай явдал үүнийг нотлох шиг. Тодруулбал, ээж нь ажил хийхийн тулд нэг ой хоёр сартай хүүхдээ албан бус цэцэрлэгт төлбөрийг төлж явуулж байжээ. Харамсалтай нь, эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхэд цэцэрлэг дээрээ юманд гахаж, нас барсан байна. Цэцэрлэгийн багш, эцэг эхийн аль алиных нь хариуцлагагүй байдлаас болсон ч үүнд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь нийгэм.

Учир нь, нийгэм ээжүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ харахыг шаардаж байна. Төрөөс сар бүр ээжүүдэд олгодог “цалинтай” гэж нэрлэсэн 50 мянган төгрөгөөр нэг сав нэмэлт тэжээл ч авч хүрэхгүй. Нөхөр нь ажил хийдэг байлаа гэхэд орон сууц, автомашин, цалин, банк бусын зээлгүй айл өрх гэж өнөөгийн нийгэмд байхгүй. Энэхүү зээлүүдээ төлөөд үлдсэн цалингаараа ам бүлээ тэжээхэд хаанаа ч хүрэлцэхгүй юм. Энэ талаар хүүхдээ цэцэрлэгээс нь авч явж буй ээж, эгч, эмээ нар байр сууриа ийнхүү илэрхийллээ.

БАЙР СУУРИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу