Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн (2024.10.30) хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар,
- Оюутолгой төслийн явцын талаар,
- Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар,
- Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар,
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар,
- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 21 асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.
Х.ТҮШИГ