Ховд аймгийн Мянгад сумын нутагт өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны 03:21:13 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.28 92.16

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг.

Шаталбар нь 12 хүртэл байдаг. Гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болно.

Тодруулбал, 

-1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг аж.

6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унана.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу