Эрчим хүчний үндэсний хорооноос мэдээлэл хийх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Эрчим хүчний үнэ бол Монгол Улсад бүртгэгдэж байгаа суурь үнийн нэг. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Эрчим хүчний зохицуулах хороонд бодогдож байгаа хувилбаруудаар тооцоод үзэхээр хамгийн дээд талдаа 2024 оны үлдэж байгаа хугацаа болон 2025 онд инфляцыг 2.4 орчим хувь нэмэгдүүлэх байх. 

Үүнийг Монгол Улсад инфляцыг боддог Эдийн засаг, хөгжлийн яам, Статистикийн ерөнхий газар, Монголбанк гэсэн гурван газартай хамтарч бодоход 2.4 хувиас нэмэгдэхгүй гэсэн тооцоолол гарч байгаа. Гэхдээ энэ тооцоололд хүлээлтийн инфляц нэмэгдэхийг үгүйсгэхгүй. 

Эрчим хүчний үнэ нэмэгдэхээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол бий. Хүлээлтийн инфляц улирлын явцад дахин 1-2 орчим хувиар нэмэгдээд 3-4 хувийн үнийн өсөлтийг өдөөхийг үгүйсгэхгүй. 

Бидний хувь тавилан, байгаа нөхцөл байдал энэ” хэмээн хэллээ. 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу