Аравдугаар сарын 31-ний Пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

10:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 5 жилийн ой болно. Ойн үйл ажиллагаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань нар оролцоно. Утас: 8801-5551.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Хүүхдийн ордонд: Сүрьеэгийн салбарын 100 жилийн ойн хурал болно. Утас: 8964-7777.

11:00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: ЕБС-ийн 29 дүгээр сургуулийн 60 жилийн ойн үйл ажиллагаа болно.

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Байгаль орчны ТББ, эрдэмтэн судлаачид зэрлэг, ховор амьтдын талаар ҮХЦ-д хандаж, УИХ, ҮАБЗ -д шаардлага хүргүүлнэ.

10:30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон эвслийн бусад гишүүн УИХ-аар хэлэлцэх Цөмийн энергийн хууль, 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу