Францын “Спиру Прованс” паркд “Наруто”-гийн сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнг 2026 онд нээхээр төлөвлөжээ.

“Наруто” бол Японы зохиолч Масаши Кишимотогийн бүтээсэн алдартай манга, аниме цуврал юм. Энэ түүх нь Коноха тосгонд өсөж буй, ирээдүйн хүчирхэг нинжа болохыг хүсдэг өсвөр насны хүү Наруто Узомакигийн тухай өгүүлдэг. Анх 1999 онд манга хэлбэрээр гарч эхэлсэн ба удахгүй дэлхийн өнцөг булан бүрт алдартай аниме болон хөгжиж, олон сая фенүүдтэй болсон. 

A Naruto Theme Park Is Officially on the Way, & It Could Be Arriving Sooner  Than You Think
Энэ шинэ бүс нь “Коноха” буюу Навч тосгоны дүрслэл бүхий дотоод засал чимэглэл, дүрүүдийн хөшөө, сэдэвчилсэн дэлгүүрүүд болон янз бүрийн тоглоомын талбайтай байх аж.Naruto really returned to the village without learning a single new jutsu  😭😭 : r/Naruto
Тус цэцэрлэгт хүрээлэн нь зорин ирэх жуулчдад “Наруто”-гийн ертөнцөд орсон мэт мэдрэмж төрүүлэхээр бүтээж байгаа бөгөөд зочдыг уг бүтээлтэй шууд харьцаж, орчин үеийн технологи ашиглан түүхийг илүү амьд мэт мэдрүүлэх зорилготой гэнэ. Зочид гар утасны тусгай аппликэйшнээр дамжуулан нэмэлт бодит байдлын туршилт буюу виртуал ертөнцөд ч орох боломжтой.
Illustration of Naruto characters who won the Narutop99 popularity poll
Ийнхүү Нарутогийн фенүүдэд өөрийн дуртай анимегийн ертөнцөд очих боломж нээлттэй болж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу