Замын засвар шинэчлэлийн ажилтай холбогдуулан баруун аймаг руу явах нийтийн тээврийн байршилд өөрчлөлт оржээ. 
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил өнөөдөр /2024.10.31/ 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. 
Үүнтэй холбогдуулан Номин автобуудлаас эхлэлтэй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх аж. 
галт тэрэг ба бичвэр нарын зураг байж магад

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу