Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр /УДБЭТ/-ын захирлын албан тушаалд МУГЖ Д.Алтанхуяг томилогджээ. 

Тодруулбал Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номингийн 2024 оны аравдугаар сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалаар түүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлын албан тушаалд түр томилсон аж. 

Түүний хувьд дэлхийн шилдэг найман балетчны нэг юм. Тэрбээр 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн. 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн аж. 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцжээ.

2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан. 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй, 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллаж эхэлсэн. 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу